Итали Улсын Prosecco оргилуун дарс үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч алдарт Cantine Maschio компаний Maschio dei Cavalieri брендийг бид Монгол Улсдаа
анх удаа албан ёсны тусгай эрхтэйгээр импортлон борлуулж эхэллээ.
Prosecco оргилуун дарсыг Итали Улсын Венето болон Фриули Венециа Жиулиа мужуудад ургасан сайн чанарын Глера усан үзмийн сортоор хийдэг ба маш олон төрлөөр, олон нөхцөл байдалд хэрэглэх боломжтой дэлхийд танигдсан италийн алдарт дарсны төрөл юм.
Баярт мөч, тэмдэглэлт өдрүүд, үдийн болон оройн хоол, зугаа цэнгэлийн үед дангаар нь хэрэглэх ба коктэйл, хоол, дессертэнд хөнгөн таатай амт нэмэх зорилгоор орц болгон ашигладаг.
Италичууд гол төлөв аперитив маягаар хоолны дуршлыг өдөөх, амтлах мэдрэмжийг нэмэгдүүлэх зорилгоор хоолны өмнө хэрэглэх дуртай байдаг. Далайн хоол, хөнгөн паста, бяслаг болон дессерт зэрэгтэй төгс зохицдог давуу талтай.